БНХАУ-ын Гуанжу хотноо дэлхийн шилдгүүд хуран цугласан бадминтоны оны эцсийн финалын тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Дэлхийн бадминтоны холбооноос жилд дэлхийн өнцөг булан бүрт 25 цуврал тэмцээн зохион байгуулдаг ба эдгээр цуврал тэмцээнүүдийн ялагчид болон тэмцээнүүдээс тодорхойлогдсон чансааны дагуу жилийн эцэст Финалын тэмцээнд оролцох эрхтэй болдог юм. Таван төрлөөр буюу ганцаарчилсан эрэгтэй, ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн төрөл бүрээс шилдэг 8 тамирчин болон хос финалд шалгараад байна.
Өнөөдрийн тоглолтын хуваарийг та бүхэндээ толилуулж байна.
Яг одоо хоёр тоглолт зэрэг явагдаж байгаа ба уг хоёр тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.