Хэдхэн хоногийн өмнө дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу “Алтан бөмбөг”-ийн эзэн тодорсон. Энэхүү нэр хүндтэй шагналыг нь Хорватын шигшээ баг болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид”-ын тоглогч Лука Модрич хүртсэн. Тэгвэл өнөөдөр Монголын шилдэг хөлбөмбөгчин тодрох гэж байна. Үзүүлсэн амжилт, санал асуулгын дүнгээр эцсийн шатанд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тоглогч үлджээ. Дашрамд сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах “Алтан бөмбөг”-ийн эзнийг тодруулах арга хэмжээд дэлхийн шилдэг хаалгачдын нэг Петер Шмейхель оролцохоор өнөөдөр өглөө манай эх оронд анх удаа газардав. Ингээд эцсийн шатанд шалгарсан хөлбөмбөгчид болон дасгалжуулагчдын амжилт болон статистикийн талаар товч мэдээлэл хүргэе.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИН
Н.ЦЭДЭНБАЛ
“Улаанбаатар Сити” клубт хүчин зүтгэдэг тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны супер цомын аварга болохоос гадна мөнгөн медальтай. Дээд лигийн 2018-2019 оны улиралд 14 тоглолтод оролцохдоо гурван гоол, хоёр гоолын дамжуулалт өгчээ. Түүнчлэн Үндэсний шигшээ багт 10 удаа тоглож хоёр гоол, дөрвөн гоолын дамжуулалт өгсөн байна. Зүүн Азийн аваргын нэгдүгээр шатны шилдэг тоглогч болсон.
Н.НАРАНБОЛД
“Атлетик 220” багийн шилдэг довтлогчийн хувьд МХБХ-ны цомын аварга болохоос гадна дээд лигт 18 тоглолтод 12 гоол, таван гоолын дамжуулалт өгчээ. Түүнчлэн шигшээ багийн төлөө найм тоглохдоо гурван гоол нэр дээрээ бүртгүүлэв.
Х.ЦЭНД-АЮУШ
“Дэрэн”-гийн хагас хамгаалагч залуугийн хувьд дээд лигт багийнхаа төлөө 17 тоглолтод долоон гоол бүртгүүлж, таван дамжуулалт өгчээ. Харин шигшээ багийнхаа төлөө хараахан гоол оруулж чадаагүй ч нэг гоолын дамжуулалт өгсөн статистиктай. Жич: Энэ удаагийн шилдэг гуравт “Эрчим”ийн шилдгүүдийн нэг М.Төгөлдөр багтсангүй.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИН
Г.ЦОЛМОН
“Арвис”-ын авьяаслаг тоглогч Г.Цолмонг шилдэг гуравт багтана хэмээн олон хүн таамаглаж байлаа. Таамаглал ёсоор болсон. Магадгүй “Алтан бөмбөг”-ийн эзэн болохыг үгүйсгэхгүй. Тэрбээр эмэгтэйчүүдийн лигт мөнгөн медаль хүртсэн ч шигшээ багийн төлөө тун гайхалтай тоглосон нэгэн. Түүний хувьд 16 хүртэлх насны шигшээд хоёр, үндэсний шигшээ багт нэг гоол бүртгүүлсэн билээ.
О.ЦАСАН-ОХИН
“Дэрэн”-гийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр лигийн аварга болохоос гадна Зүүн Азийн аваргын нэгдүгээр шатны үнэ цэнэтэй тоглож болжээ. Түүнчлэн Тажикстаны талбайд хийсэн тоглолтод шигшээ багийнхаа төлөө нэг гоол оруулсан юм.
А.АЛТАНТУЯА
Шилдэг гуравт “Арвис”аас хоёр тоглогч үлдсэн нэг нь А.Алтантуяа. Түүний хувьд лигийн мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн үндэсний шигшээ багийн хамт Зүүн Азийн аваргын нэгдүгээр шатыг амжилттай давсан.
ШИЛДЭГ ГАДААД ТОГЛОГЧ
НИШИО ТАЦҮЯА
“Дэрэн” клуб лигээс медаль хүртэж чадаагүй ч тус багийн нэр хүндийг өндөрт өргөсөн японы тамирчин тэрбээр шилдэг гуравт үлдэв. Баг нь медальгүй үлдсэн ч 17 тоглолтод оролцохдоо 16 гоол бүртгүүлж, мэргэн буучаар тодорсон түүнийг шилдгүүдийн тоонд багтах зүй ёсны хэрэг гэжээ.
НОРИТО ХАШИГҮЧИ
220 мянгатаас гаралтай “Атлетик” клубын япон легионер, хагас хамгаалагч Хашигүчи 18 тоглолтод оролцож 10 гоол оруулсан амжилтаараа шилдэг гуравт үлдлээ.
САНГИДЖИЕВ ДОРЖИ
“Эрчим” клубт авьяаслаг буриад залуу хүчин зүтгэж байгаа нь энэ. Түүний хувьд 14 тоглолтод оролцохдоо найман гоол бүртгүүлэхийн сацуу “Эрчим”-ийн хамт лигийн аварга болсон. Магадгүй “Алтан бөмбөг” хүртэхийг үгүйсгэхгүй.
Эцэст нь дурдахад, эрэг тэй багийн шилдэг дасгал жуулагчид Монголын хөлбөмбөгийг ахисан түв шинд гаргаж чадсан герман мэргэжилтэн Майкл Вайссаас гадна лигийн аварга “Эрчим”-ийн Б.Анар, нэгдүгээр лигийн аварга С.Эрдэнэ-Очир нар сүүлчийн шатанд тунасан байна. Харин эмэгтэй багийн дасгалжуулагчийн шилдэг гуравт Монголын 16 болон 19 насны шигшээ багийн дасгалжуулагч, япон мэргэжилтэн Ики Ёожи, “Дэрэн”-гийн дасгалжуулагч С.Эрдэнэ бат, эмэгтэй чүүдийн үндэс ний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд нар тунаж үлдэв.