Өнөөдөр өглөөний 08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан зарагджээ. Мөн энэ өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Ёс зүйн дэд хороо хуралдана.
Өчигдөр УИХ-ын нэр бүхий 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж ЖДҮХС-ийн асуудлаар шалгуулах хүсэлт гаргаж Ёсзүйн дэд хороонд хандсан юм. Тэдний саналыг Ёсзүйн дэд хороогоор хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна. Харин Ёсзүйн дэд хорооны ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь өмнө ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн талаарх асуудлыг Ёсзүйн дэд хороогоор хэлэлцэх санал гаргасан ч ирц бүрдэхгүй хэд хэдэн удаа хойшилсон юм.