Үндэсний Урлагийн Их Театрын 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, УГЗ, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай Талын Монгол" бүрэн хэмжээний концертоор нээж, үргэлжлүүлэн Монголын тэртээх түүхийн тавцанд өөрсдийн алдар нэр, бүтээсэн үйл хэрэг, гавьяагаараа мөнхөрсөн " Монголын их хатад" бүжгэн жүжгийг тайзнаа толилуулсан юм.
Театрын уран бүтээлчид эрдэм билиг төгөлдөр, эр зориг, цэцэн ухааныг харуулсан их хатад бүжгэн жүжгийн таван жилийн ойгоо танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт уухайн дуутай тэмдэглэж өнгөрүүлэв. Одоо тус театрын хамт олон "Уул усны шивнээ" шинэ уран бүтээл үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байна.