СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Өвлийн өвгөн жинхэнэ үү” гэж хүүхэд тань асуувал юу гэж хариулах вэ?

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Хэдийнээ 12 сар гарч шинэ жилийн баяр хаяанд айсуй. Ганган гацуур, зул сарын чимэглэл хахир хүйтэн өвлийн улирлыг, хүйтнээс зугтаж яаран алхах иргэдийн сэтгэлийг ч гэрэлтүүлэх шиг.

Хүн бүр шинэ жилийн баярт дуртай байдаггүй ч баярын өдрүүдийг гэр бүлтэйгээ амарч өнгөрүүлдэг. .

 

 

Сэтгэлзүйч Кэлли-Энн Аллен

-       Тиймээ. Та хүүхдүүдээ өвлийн өвөө байдаг гэдэгт итгүүлэх хэрэгтэй. . Хүүхдүүдийн төсөөлөх чадварыг хөгжүүлснээр анхаарал төвлөрүүлэх чухал ач холбогдолтой. Мөн хүүхдүүд хоорондоо мэдээллээ хуваалцдаг. Гурван настай хүүхдэдээ өвлийн өвөөгийн талаар худлаа ярих, гучин настай хүүхдэдээ худлаа ярих хоёр маш том ялгаатай. Тиймээс эцэг эхчүүд өвлийн өвөөгийн талаарх дүгнэлтийг хүүхдүүдийн байгалийн зөн совинд итгэн үлдээх хэрэгтэй.

Сэтгэлзүйч Амэнэ Шахайан

-       Үгүй. . Хүүхэд үнэнийг мэдэхийг хүсч байвал тэдэнд үнэнийг л хэлэх хамгийн зөв хариулт байх болно.

Багш Ребекка Инглиш

-       Үгүй. Өвлийн өвөөгийн тухай хүүхдүүддээ үнэнийг хэлснээр тэднийг хий хоосон зүйлд итгэдэг болохоос зайлсхийнэ. Тэд үнэнийг мэдсэнээр ганцаараа биш гэдгээ ойлгоно. .

Философич Петр Эллертон

-       Үгүй. . Аав ээж хоёр нь маргалдаагүй, Ровер нохой нь нохдын диваажинд очсон, мундаг хөвгүүд уйлдаггүй юм гэх мэтээр хуурдаг. Гэхдээ өвлийн өвөөгийн түүхэнд заавал итгүүлэх ёстой гэж бодох хэрэггүй. Зөвхөн сайн хүүхдүүд л бэлэг авдаг гэж итгүүлвэл ядуу айл өрхүүд яах билээ? Хүүхдүүд үнэ цэнэ, үнэлэмжийг хэрхэн дүгнэдэг болох бол? Хүүхдүүддээ зарим зүйлийн талаар худлаа ярьж болох ч өвлийн өвөө, Сантатай холбоотой түүхийг худлаа хэлэх хэрэггүй гэж зөвлөе.

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.