“Rat Race” буюу адал явалд дурлагч, эр зоригтнуудын уралдаант төсөл Хөвсгөл далайд явагдахаар бүртгэлээ эхлүүлжээ. Цельсийн 40 хэмийн хүйтэн, зэрлэг чоно, мөстсөн нуур тэдний сорил байх болно.
Их Британийн “Rat Race” адал явдалт спортын тэмцээн уралдаан зохион байгуулагчид Хөвсгөл далайг сонгож, тэмцээнээс олсон ашгаа хорт хавдартай хүүхдүүдэд зориулах юм. Далайн эргэн тойронд 175 км замыг адал явдалд дурлагчид сонгон аялахдаа тэсвэр тэвчээр, эр зоригоо сорино.
“Монгол 100” буюу Хөвсгөл далайд 100 миль /175 км/ туулах аялал ирэх оны гуравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. Хөвсгөл далай цэвэр усны асар том нөөц төдийгүй хоёр сая жилийн настай дэлхийн хамгийн эртний 17 нуурын нэг учраас эр зоригийн спорт сонирхогчид Монголыг сонгожээ.
Их Британийн Честерфийлд хотын иргэн 58 настай Марк, түүний хүү 36 настай Даниель нар “Монгол 100” аялалд бүртгүүлсэн 600 хүнээс зургаан хүн сонгосон шалгаруулсанд багтжээ. Тэд 8,000 фунтын хандив цуглуулж хүүхдүүдэд туслахаар шийдсэн байна.
“Rat Race”-ийн залуус 15 жилийн турш сая хүнд эр зоригийн спортод хүчээ сорих боломжийг нь олгожээ. Тэд Монголоос гадна Шотланд, Панам зэрэг аз, хүч сорьсон газруудад олон зуун арга хэмжээ зохиосоор ирсэн байна.
Эх сурвалж: www.ratracebucketlist.com