Сүүлийн бүтэн сарын турш УИХ-ын чуулган хуралдаагүй гэж болно. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үед л бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг удаа цугласан. Түүнээс өмнө шинэ парламент бүрэлдэх үед буюу одоогоос хоёр жилийн өмнө тангарагаа өргөх үед мөн бүрэлдэхүүнээрээ цугласан байдаг.
Гэвч Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн үед ганцхан удаа хурал тасалсан хүнийг гүзээ шар тосоор торгодог байжээ.
Бусад тохиолдолд чуулганы ирц 51%-даа чадан ядан хүрч л хуралддаг билээ. Нэг улирлын турш нийт 166 цагийн хурал хуралдсан байхад түүний ердөө 15% буюу 26 цагт нь л хуралдаандаа суудаг гишүүн манайд бий. Гэвч тэдэнд ямар нэгэн арга хэмжээ авах нь битгий хэл сануулга өгсөн тохиолдол ч байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, ард түмнийг төлөөлж УИХ-д сууж хууль батлалцах үүргээ ч биелүүлдэггүй тэдэнд хэн ч хариуцлага тооцдоггүй гэсэн үг.
Гэвч Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн үед ганцхан удаа хурал тасалсан хүнийг гүзээ шар тосоор торгодог байжээ.
Мөн Засгийн газарт ажиллаж байсан гишүүд хариуцлага алдаж гадны хүнтэй төрийн хэрэг хэлэлцэхэд шууд чөлөөлдөг байсан аж. Түүгээр ч үл барам гурван жил тутамд шалгалт авч тэнцээгүйг нь халдаг байсан тухай “Сайн ноён хан” сангийн захирал Ч.Надмид ярьжээ.
Тухайн үетэй харьцуулахад өнөөдрийн парламентын гишүүний чуулганы ирц гүзээ шар тосны ч үнэгүй болжээ.