“Ниссан” компанийн спорт загварын GT-R автомашин 100,000 ам.доллараар зарагддаг нь чамгүй үнэтэйд тооцогддог. Тэгвэл тус компани GT-R50 спорт загвараа танилцуулсан байна.
Шинэ загварын автомашин ердөө 50-хан ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд 1,1 сая ам.долларын үнэтэй аж. Ердөө 50 ширхэг үйлдвэрлэх 710 морины хүчин чадалтай тусгай загварын захиалагчид өөрсдөө өнгөө сонгох боломжтой.
Хэдийгээр “Ниссан”-ы захирал асан Карлос Госн хэрэгт холбогдож, компанийн тухай сөрөг мэдээлэл цацагдсан ч ирэх онд GT-R спорт машины анх үйлдвэрлэгдсэнээс хойш 50 жилийн тохиож байгаа тул үнэнч хэрэглэгчдэдээ ийнхүү бэлэг барьжээ.
GT-R50 дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй, V6 хөдөлгүүртэй бөгөөд цагт 320 км хурдлах хүчин чадалтай. Японы Ёкохомад үйлдвэрлэгдэх юм байна. Энгийн GT-R загвараас хөдөлгүүрийн хүчин чадал, хэв маягаар илүү. 1968 онд байгуулагдсан “Italdesign” компани “машин доторх машин” мэт сонгодог загварыг бүтээжээ.
2019, 2020 онуудад GT-R50 захиалагчдадаа хүрэх юм байна.
Эх сурвалж: www.cnn.com