Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ?” сэдэвт сургалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ийн ашиглалтын талаар зөвлөгөө авч тендер илгээх, тендерийн материалыг зохиох шаардлагын дагуу бэлтгэх, дотоодын давуу эрх тооцуулах зэргээр мэдээлэл авах тендерт оролцогчид 75757807 утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой гэнэ.