Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 оны автозамын аюулгүй байдлын судалгааг танилцуулжээ. Судалгаагаар дэлхийн хэмжээнд автозамын ослоор амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна гэжээ.
Нэн ялангуяа буурай хөгжилтэй орнуудад 2013-2016 оны хооронд иргэд автозамын ослоор амиа алдах тохиолдол огт буураагүй байна. Дэлхий даяар 2016 онд 1,35 сая хүн авто ослоор амиа алджээ. Энэ төрлийн осол нь хүн төрөлхтөн амиа алдаж буй хамгийн түгээмэл 10 осол гэмтэл, өвчин халдварын нэг болжээ.
Буурай хөгжилтэй орнуудад авто замын осол гэмтлээр амиа алдах тохиолдол 100,000 хүн тутамд 27,5 байгаа бол өндөр хөгжилтэй орнуудад 100,000 хүн тутамд 8,3 байна. Үүнээс харахад дорой буурай хөгжилтэй орнуудад иргэд авто ослоор амиа алдах тохиолдол өндөр хөгжилтэй орнуудаас их байгаа юм.
Иргэдийн орлого, амьжиргааны түвшин бага улс орнууд дэлхийн нийт тээврийн хэрэгслийн нэг хувийг эзэмшдэг боловч авто ослын 13 хувийг эзэлдэг байна.
Эх сурвалж: www.qz.com