Эрэлхэг зоригтой уулчид энэ насаараа оргил өөд мацаж, эцэст нь тэндээ үлдэх нь бий. Ийм нэгэн түүхтэй хоёр залуу Хималайн нуруунд авирахаар яваад эргэж ирэлгүй 30 жил өнгөрчээ.
Исландын уулчид Кристин Рунарсон, Торстэйн Гуджонсон нар 1988 оны 10 дугаар сард Эверестийн дэргэдэх 7,161 метр өндөр Пумори оргил руу авирахаар явжээ. Тэд ор сураггүй алга болсон бөгөөд өнгөрсөн сард Америкийн уулчин цогцсуудыг нь мөсөн голын ёроолоос олсон байна.
Уулчдыг сураггүй алга болсны дараа хэдэн долоо хоногийн турш хайсан найз нь хайртай, гайхалтай найзуудаа 30 жилийн дараа олсон хэдий ч баяртай байгаагаа илэрхийлжээ. Уулчин Стийв Айсторп өвдсөн байсан ч найзуудынхаа байрлаж байсан баазыг эргэж хуучин цагаа дурссан байна.
30 жилийн турш мөсөн голд мөнх нойрссон уулчдын нэгнийх нь халааснаас дүрс бичлэгийн дуран олжээ. Уг дуранг шинжээчид рүү илгээсэн бөгөөд уулчид хэрхэн амиа алдсан тухай баримт нотолгоо олдож магадгүй юм.
Уулчдын нэг Кристин Рунарсоныг Хималайн нуруунд авирахаар явахад найз бүсгүй нь жирэмсэн үлдсэн байна. Рунарсон аавдаа “бидэнд юу ч тохиолдсон хамаагүй эрж хайж хэн нэгнийг эрсдэлд битгий оруулаарай. Ямар нэг зүйл тохиолдвол бид ууландаа үлдэнэ” гэж захиж үлдээжээ.
Эх сурвалж: www.cnn.com