СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, уртасгасан цагаар ажиллахаар болов

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөн үе шаттайгаар дараах ажлуудыг хийж байна.  

Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй зогсоолуудын ачааллыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг эхлүүлээд байна.
Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний  7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн.

“Саппоро - МУБИС”
“25 дугаар эмийн сан - Зүүн 4 зам”
“5 богд - МУБИС”
“7 буудал - МУБИС”
“Монгол кино үйлдвэр - МУБИС”
“Саппоро - 3,4 дүгээр хороолол – Гандан - МУБИС”
“3 дугаар эмнэлэг - Баруун 4 зам-Чингэлтэй дүүрэг - МУБИС”
“Хархорин - Гурвалжингийн гүүр - Зайсан”
Оройн оргил ачааллын 18:20 цагт дараах богино эргэлтийн чиглэлүүдэд  тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдээд байна. 

“Ард кино театр - 120 мянгат - Яармаг”
“Ард кино театр- ЭТӨЧ - 5 шар”
“Цэцэг төв-Хүнсний 1 дэлгүүр - 7 буудал”
“Төв цэнгэлдэх - Зүүн 4 зам”
“Баянгол зочид буудал - Нисэх”
“Элба - Дэнжийн 1000”
“Бөмбөгөр-Алтай хотхон - БММЗ”
“Өргөө амаржих газар - Офицеруудын ордон”
“МУБИС /зүүн/ - МУИС - 3.4-р хороолол - Өнөр хороолол - 5 шар
4 дүгээр дэлгүүр - Сэлх”

 Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд , хүртээмж багатай зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд гаралт нэмэгдүүлэх ажлын хүрээнд :
Алслагдсан дараах 16 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-9 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдсэн.

o   Ч:9 “Нисэх”

o   Ч:7 “Зунжин”

o   Ч:14 “Нарангийн гол” 

o   Ч:15 “Сонсголон”

o   Ч:13 “Тахилт”

o   Ч:28 “Сэлх”, “Ард кино театр”

o   Ч:32 “ТЭЦ3”

o   Ч:38 “Хайлааст”

o   Ч:41 “Халдвартын эмнэлэг”

o   Ч:44 “Дүнжингарав” 

o   Ч:53, Ч:54, “Яармаг”

o   Ч:56 “Буянт ухаа”

o   Ч:57 “Нарангийн гол”

o   ХО:2 “Дүнжингарав худалдааны төв”

o   ХО:3 “Гордок”

o   ХО:8 “Найрамдал” зогсоолуудаас тус тус хөдлөхөөр

Ачаалал ихтэй Ч:8.  Хэт хол буюу 50 км-с дээш урттай зарим чиглэлийг богиносгон хүлээгдлийн хугацааг багасгаж, өдөрт үйлчлэх давтамжийг нэмэгдүүлж, давхцалыг бууруулах ажлын хүрээнд Ч:65 “Зайсан - Офицеруудын ордон”, Ч:66 "Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол" чиглэлүүдийг шинээр төлөвлөсөн.

Хот орчмын ХО:10 “Эмээлт /хурган/ - Хархорин - 10-р хороолол” чиглэлд иргэдийн эрэлтэд суурилан дунд багтаамжийн автобус үйлчилж байсныг их багтаамжийн автобус явахаар, ХО:6 , Ч:13, Ч:44, Ч:46, ХО:2 чиглэлүүдэд эргэлтийн хугацаа хасч өдөрт ажиллах рейсийн тоо нэмэгдснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.