СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-11

Эдийн засгийн байнгын хорооны ирц бүрдээгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр Төрийн ордонд хоёр байнгын хороо хуралдана.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар 11.00 цагаас  Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг  хэлэлцэх юм. .

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10 цагт зарлагдсан ч ирц бүрдээгүй учир эхлээгүй байна.

Хэрэв байнгын хороодоор дээрх сайд нарыг чөлөөлвөл тэдний оронд томилогдох шинэ сайд нарын асуудал яригдана. Одоо яригдаж байгаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нарын гишүүдийн нэрс БСШУС-ын сайдад яригдаж байна. Мөн тус яамны одоогийн ТНБД Б.Баярсайханы нэр ч дунд нь явна.

Харин ЗТХ-ийн дараагийн сайдад Б.Энх-Амгалангийн нэр сонсогдож байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.