СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрхээ дархлаажуулъя - Та ч бас эрхээ хамгаал!

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр хүний эрхийн олон улсын өдөр. 1948 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий асамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаас хойш 12-р сарын 10-ны энэ өдрийг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж хүний эрхийн төлөө ажиллагсад үгээ хэлж, дуу хоолойгоо хүргэсээр өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил хүний эрхийн өдрийг “Эрхээ дархлаажуулъя - Та ч бас эрхээ хамгаал!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр манай улсад хүний эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хүний эрхийн төлөөх дуу хоолойгоо өргөж, жагсаал цуглаан зохион байгуулж, үзэсгэлэн, өдөрлөг зохион байгууллаа.

Тухайлбал, ТАН эвслийн гишүүн байгууллагууд болох Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн, Захиргааны шингэ санаачилга, Хил хязгааргүй алхам, Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин, Бугат Заамар Бургаст Туул зэрэг ТББ-ууд өөр өөрсдийн чиглэлээр хүний эрхийг хамгаалж байгаа туршлага, тулгамдаж байгаа асуудлуудаа олон нийтэд дэлгэж, мэдээлэл өгсөн юм.

Тэд Заамар сум болон Улаанбаатар хотын 13-р хороо буюу Туул тосгонд уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн зөрчигдөж буйг  илүү онцолсон байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.