Сүхбаатар аймагт ашигт малтмалын хайгуул хийх эрх авсан хятад компанийн ажилчид манай улсын хилийн торыг тасалсан тухай мэдээлэл цахим хуудсуудаар гарч олны анхаарлыг ихээхэн татаж байна. Уг мэдээллийг Босоо хөх монгол бүлгэм болоод зарим байгаль орчны ТББ-ын хүмүүс нийтэлсэн билээ.
Тэдний хэлж буйгаар ашигт малтмалын хайгуул хийж буй хятадууд техник хэрэгслээрээ манай улсын 200 орчим км хилийн торыг тасдсан бөгөөд хилчид хандив цуглуулж 70 орчим км торыг сэргээн босгосон ажээ.
Харин энэ асуудлаар холбогдох яам, тамгын газраас албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Гэвч зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай улсын хилийн торыг хятадууд таслаагүй харин 40 гаруй жилийн өмнө татсан торны шонгууд өмхөрч, олон удаагийн түймэрт өртсөнөөс ялзарч муудсан бөгөөд сэргээн засварлах хөрөнгө төсөвлөдөггүй учир ийнхүү чанарын шаардлага хангахаа больж нурсан аж.
Эдгээр мэдээллийн аль нь үнэн болох нь тодорхойгүй ч юутай ч Монгол улсын халдашгүй дархан байдлын илэрхийлэл болсон хилийн хамгаалалтад аюул нүүрлэжээ.