Өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-ны даваа гарагт энэ оны Нобелийн шагналтнууд Норвегийн Осло хотод шагналаа гардан авах гэж байна.
Энэ жил энх тайвны Нобелийн шагналыг Ардчилсан Конго улсын эмч Денис Муквэгэ, Иракийн хүний эрхийн төлөө тэмцэгч Надиа Мурад нар хүртсэн юм.
Денис Муквэгэ Конго улсын Букаву хотод Панзи эмнэлгийг ажиллуулдаг ба түүний эмнэлэгт бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн олон мянган хохирогч ханддаг байна.
Надиа Мурад Иракийн Язидичуудын нутагт амьдардаг бөгөөд Исламын улс бүлгийнхний бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэй юм. Тэрээр 3,000 Язиди эмэгтэй одоо хүртэл Исламын улс бүлгийн хүчирхийлэлд өртөн амьдарч байгааг ням гарагт мэдэгджээ.
Тиймээс Нобелийн энх тайвны шагналын эзэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод шударга хандаж, олон улсын хэмжээнд нухацтайгаар авч хэлэлцэн туслахыг уриалж байна.
Мөн гэмт хэрэг үйлдэгчдэд хатуу хариуцлага тооцож, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: www.reuters.com