СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-12-10

Хүүхдүүд ханиад биш хатгаа тусаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Эмнэлэгт үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийн дийлэх нь хатгаа туссан байдалтай ирж байна хэмээн Сүхбаатар дүүргийн Хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүд дурдлаа

Манай улсад өнөөдрийн байдлаар агаарын бохирдол, ханиад томуу гамшгийн хэмжээнд хүрээд байна. . . Нэгэнт хүндрээд ирсэн хүүхдүүдэд  антибиотек бичиж өгөхөөс аргагүй байгааг эмч нар учирласан юм. Дүүргийн эмнэлгүүд арай хөнгөн хөнгөн өвдсөн хүүхдүүдийг гурав, хатгаа авсныг тав хонуулаад гаргаж байгаа аж.

Нийслэл хотод томуугийн эсрэг вакцин тарьж байгаа ч ханиад тусаагүй хүнд тарих ёстой гэнэ. Зарим хүүхдүүдийн хувьд ханиадаасаа салж чадаагүй байтал дахин өөр нэг вирусээр өвчлөн ханиадаа хүндрүүлэх тохилдол их байдаг ажээ.

Улсын хэмжээнд нийт хэвтүүлэн эмчлэх 22 мянган ор байдгаас 2500 нь хүүхдийн ор гэнэ. Тэдгээрээс нийслэлийн хэмжээнд 977 хүүхдийн ор байгаа ч томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед энэ нь хүрэлцдэггүй байна. Тиймээс энэ жил 850 ор нэмэлтээр гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа гэнэ.

Эцэг, эхчүүд олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, дархлааг нь дэмжих амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг холбогдох албанаас зөвлөж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.