Кентаки мужийн гоо бүсгүйгээр шалгарч байсан дунд сургуулийн багшийг насанд хүрээгүй хүүхэд рүү нүцгэн зургаа илгээсэн хэрэгт буруутган Америкийн цагдаагийн газраас баривчилжээ.
Эндрю Жэксон ахлах сургуулийн багш 28 настай Рамсей Биэрз өмнө нь хичээл зааж байсан 15 настай сурагчийг садар самуунд уруу татсан гэж үзжээ.
Хүүгийн эцэг эх гар утаснаас нь багшийнх нь нүцгэн зургуудыг олсон ба 6-8 дугаар ангидаа Эндрю Жэксон ахлах сургуульд суралцсан байна.
Гоо бүсгүй цээж нүцгэн зургуудаа Снапчатаар дамжуулан 8-10 дугаар сарын хооронд өсвөр насны сурагч хөвгүүн рүү илгээжээ.
2014 онд Кентаки мужийн гоо бүсгүйгээр шалгарч байсан Рамсей хэрэгт холбогдсоноос үүдэн багшлах эрхээ түр хугацаанд хасуулсан байна.
Эх сурвалж: www.cnn.com