Олон байгууллагад царай таних технологи ашиглаж ажилтнуудынхаа цагийг бүртгэдэг. Тун удахгүй робот, техникүүд хүний сэтгэл хөдлөлийг таньж, харилцан ойлголцоход илүү хялбар болно.
Дэлхийд тэргүүлэх технологийн компаниуд Микрософт, Амазонд аль хэдийнээ хүний сэтгэл хөдлөлийг робот машинаар таних аргыг хэрэглэж эхэлжээ. Амазоны худалдаж байгаа царай таних төхөөрөмж сэтгэл хөдлөлийг илэрхийлэх боломжтой юм байна.
Гэхдээ хүн төрөлхтөн өөрсдөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэх царайны хувирлыг бүрэн судалж дуусаагүй. Тухайлбал хөмсгөө зангидсан болгонд уурласан гэсэн үг биш. Хүн бодлогошрох, хурц гэрэл туссан үед ч хөмсгөө зангиддаг.
Тиймээс робот төхөөрөмжүүд хүний сэтгэл хөдлөлийг уншина гэдэг амаргүй гэж үзэх эрдэмтэд олон бий. Гэсэн хэдий ч дуу хоолойны өнгө, дүр төрхөөр хэдий нь хиймэл оюун ухаан биднийг ялгаж салгаж ашиглагдсаар байна.
Хэрэв үнэхээр роботууд хүний сэтгэл хөдлөлийг алдалгүй таньдаг болчихвол технологийн салбарт хувьсал хийнэ гэж зарим эрдэмтэд үзжээ.
Эх сурвалж: www.qz.com