СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-12-10

Гахайн арьсыг хүнд шилжүүлэн суулгахад бэлэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкийн Бостонд байдаг “XenoTherapeutics” биотехнологийн компани генетикийн өөрчлөлтөд оруулсан гахайн арьсыг хүний биед шилжүүлэн суулгах туршилт хийх зөвшөөрөл хүсчээ. .

Арьс бол хүний биеийн хамгийн том төдийгүй маш чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Ус, электролит болон бусад аминдэм, шим тэжээлийг агуулж хүний биеийн дархлааны тогтолцоог бүрдүүлдэг. Мөн усны нэгдэл агуулж, биеийн температурыг хадгалдаг. .

Арьс нөхөх, шилжүүлэн суулгах хагалгаа арьсаа хүнд гэмтээсэн өвчтнүүдэд эдгэхэд нь туслах зорилготой. .

 

 

“XenoTherapeutics” компани гахайны арьсыг хүнд бүрмөсөн биш эдгэж, шинэ арьс төлжих хүртэл түр хугацаанд суулгаж дархлааг хадгалах зорилготой юм.  .

Эхлээд хүнд түлэгдсэн болон арьсаа гэмтээсэн зургаан өвчтөнд гахайн арьс түр суулгах хагалгааг Массачусетсын Ерөнхий эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хийхээр төлөвлөжээ. Шинэ он гарсны дараа туршилтыг үргэлжлүүлж, клиникийн түвшинд хэрэглэж болох эсэхийг нь шийдэх юм.

Энэ мэтчилэн амьтны эд эрхтнийг хүний биед турших санал санаачилга үргэлжилсээр байна. .

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.