АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис ирэх онд салбартаа 750 сая ам.долларын төсөв батлуулах саналаа Ерөнхийлөгч Трампад танилцуулаад байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Жэймс Маттисын саналыг хүлээж авсан тухай мэдээлжээ.
Трампын ажлын алба Батлан хамгаалах салбар дахь төсвийг бууруулж 716 тэрбум ам.доллар болгох санал гаргасан. Гэсэн ч салбарын төсвийг бууруулж болохгүй гэж салбарын сайд нь үзсэн юм. Тиймээс Ерөнхийлөгчтэй дахин хэлэлцэж саналаа хүлээн зөвшөөрүүлсэн байна.
Төсвийн мөнгийг техник тоног төхөөрөмжийн тоог нэмэх, цэрэг арми болон Эрчим хүчний салбарын цөмийн зэвсгийн элементүүдэд зарцуулна гэжээ.
Батлан хамгаалах салбарын төсвийг бага багаар бууруулж ирэх онд 716 тэрбум ам.доллар, 2020 онд 700 тэрбум ам.доллар болгох саналыг Трампын ажлын алба дэвшүүлсэн. Уг санал хүчингүй болсон ч 2020 онд тус салбарын төсөв хасагдаж 733 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байна.
Эх сурвалж: www.cnn.com