Калифорн мужийн Висала хотод байдаг Их сургуулийн өмнөх боловсрол олгодог лицей ахлах сургуулийн багш сурагчийнхаа үсийг хүчээр тайрсан хэрэг гарчээ. Сурагчийнхаа үсийг хүчээр хайчилсан багшийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож хэргийг нь шүүхээр шийдэхээр болсон байна.
52 настай багш Маргарет Гиесцингэр хичээлийнхээ дундуур төрийн дуулал дуулангаа сурагчийнхаа үсийг хайчилжээ. Прокурорууд багш эмэгтэйг хүүхдийн эрхэнд халдсан зургаан төрлийн гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж, 3,5 жилийн хорих ял оноох хэрэгтэй гэжээ.
Цагдаа нарт саатуулагдаад байсан Маргарет багшийг 100,000 ам.долларын батлан даалтанд сулласан байна. “Reddit” сүлжээнд постолсон бичлэгт багш эрэгтэй сурагчийг дуудаж ангийнхны урд суухыг тушаажээ. Дараа нь эрэгтэй сурагчийг дуулж байхдаа үсийг нь хайчилсан байна. Эрэгтэй сурагчийн үсийг хайчилсны дараа өөр нэг эмэгтэй сурагчийн үсийг тайрна гэж багш эмэгтэй сүрдүүлжээ.
Эх сурвалж: www.bbc.com