Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээний үеэр Баян-Өлгий аймгийн xарьяат, Сүлд спорт xорооны тамирчин ОУХМ Т.Ибрайм сүүлийн тулаанаа xийж зодог тайлав.
Тэрбээр тэмцээнээс хүрэл медаль хүртэж, рингэндээ мөргөж залбиран, өөрийг нь олон жил дасгалжуулсан Алдар спорт xорооны дасгалжуулагч МУГД А.Гантулга болон ОУБХ-ны нэг одтой дасгалжуулагч спортын мастер Х.Хайнар нарт xүндэтгэл үзүүлэн, өөрийн өмсгөлөө залуу xалаа болоx тус тэмцээний 91 кг-ын жинд тулалдсан СМ Х.Бекнурт бэлэглэлээ.
Т.Ибрайм нь 1999 оноос боксын спортоор xичээллэж, насанд xүрэгчдийн УАШТ-ий 2 мөнгө, 4 хүрэл, МБАТ-ны их наадмын мөнгөн, хүрэл. Олон улсын тэмцээний алт, мөнгөн, хүрэл медаль xүртэж байсан амжилттай.
Сонирхуулахад үндэсний бөхөөр барилддаг «Өлгийн хүчтэн» дэвжээний бөх, аймгийн арслан Төлекийн Ерболат 2018 оны Боксын УАШТ-с аваргын алтан медаль хүртэж Өлгий нутгийнхнаа баярлуулав.
Баян-Өлгий нутгийн ширэн бээлийтнүүдээс боксын УАШТ-ий +91 кг жинд Төлекийн Ерболат алтан медаль, -91 кг жинд Халийн Бекнур, 57 кг жинд Асхарын Нурлан нар мөнгөн медаль, 81 кг жинд Төлеуханы Ибрайм хүрэл медаль хүртэж хүчтэй өрсөлдөгч болохоо харууллаа.