СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-09

ШУУД: Европа лиг Эмэгтэйчүүдийн багийн барилдаан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Энэхүү тэмцээнүүдэд Европийн шилдэг багууд багийн барилдаан төрлөөр өрсөлддөг ба зөвхөн Европ тивийн тамирчид бус клуб тус бүр гаднаас лигеонер тамирчидыг урилгаар өөрийн багийн нэр дээрээс барилдуулж болдог байна. Энэ утгаараа Аваргууд лигт манай шилдэг жүдочид болох Г.Хэрлэн, Г.Одбаяр нар Португаль улсын SCP багийн нэрийн өмнөөс барилдан Алтан медаль хүртсэн юм. Мөн түүнчлэн Аваргууд лигт МУГТ Б.Мөнгөнчимэг, Л.Энхрийлэн нар Францын Flam 91 багийн нэр дээрээс барилдан уг багийг Алтан медалийн тавцанд аваачсан билээ. 

Харин Европа лигийн эрэгтэйчүүдийн багийн барилдаанд Европын клубүүдийн аварга шалгаруулах Европа лигийн эрэгтэй багуудын тэмцээн явагдаж ОУХМ Ц.Цогтбаатар /73кг/, Н.Дагвасүрэн /81кг/ нар Францийн Flam 91 багийн нэр өмнөөс барилдан хүрэл медаль авсан билээ. 

Өнөөдөр Европа лигийн эмэгтэйчүүдийн багийн барилдаанууд явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд монголоос тамирчид оролцоогүй юм. 

Тэмцээнийг шууд үзэх:

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.