Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Alans 2018” олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болж байна. Кавказын дэвжээнд манай улсаас долоон тамирчин оролцох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм.
Өчигдөр урьдчилсан барилдаанууд явагдсан бөгөөд өнөөдөр бүх жингийн дагах барилдаанууд мөн медалийн төлөөх барилдаанууд явагдах юм.
А дэвжээг шууд үзэх:
В дэвжээг шууд үзэх:
С дэвжээг шууд үзэх