Хөвсгөл нуурын мөс хоёр хоногийн өмнө барьцалдаж эхэлсэн бол өнгөрсөн шөнө бүрэн хөлдсөн гэнэ.
Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг анхааруулав. Хөвсгөл нуур нь өвлийн эхэн сарын шинийн 15-нд баринтагладаг гэдгийг нутгийн иргэд дурддаг юм. Өнгөрсөн жил өвлийн эхэн сарын шинийн 15-нд хөлдсөн байна. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж мөсний баяр зохион байгуулдаг ажээ.