СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-08

ШУУД: Ц.Цогтбаатар, Н.Дагвасүрэн нар Европа лигээс хүрэл медаль хүртлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Румын улсын Бухарест хотноо жүдо бөхийн Европын клубүүдийн аварга шалгаруулах Европа лигийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж байна. 

ОУХМ Ц.Цогтбаатар /73кг/, Н.Дагвасүрэн /81кг/ нарын харьяалагдаж буй Францийн Flam 91 баг хүрэл медалийн төлөө Францийн Sucy Judo багтай барилдан эхний гурван барилдаанд ялсанаар багаараа хүрэл медаль хүртэх болзлоо хангалаа. 

Ийнхүү Францийн Flam 91 баг хүрэл медаль хүртэхэд манай хоёр жүдочийн гүйцэтгэсэн үүрэг асар их байлаа. Ц.Цогтбаатар, Н.Дагвасүрэн нар өрсөлдөгчдөө ээлж дараалан ялж багийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн юм.

Хэрэв та барилдааныг эхнээс нь үзэж амжаагүй бол доорх шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой

Шууд үзэх:

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.