Румын улсын Бухарест хотноо жүдо бөхийн Европа лигийн тэмцээн маш өрсөлдөөнтэй явагдаж байна.
Хоёрдугаар тойрогт ОУХМ Ц.Цогтбаатар /73кг/, Н.Дагвасүрэн /81кг/ нарын харьяалагдаж буй Францийн Flam 91 баг, ОУХМ Д.Төмөрхүлэгийн харьяалагдаж буй Сербийн JC Kinezis Nis багууд хоорондоо таарч барилдан 3:2 хожлын харьцаагаар Сербийн JC Kinezis Nis баг ялалт байгуулсан.
ОУХМ Д.Төмөрхүлэгийн харьяалагдаж буй Сербийн JC Kinezis Nis баг яг одоо хагас шигшээ барилдаанд Гүрж улсын golden Gori багтай барилдахаар дэвжээнд гарч ирлээ.
Харин ОУХМ Ц.Цогтбаатар /73кг/, Н.Дагвасүрэн /81кг/ нарын харьяалагдаж буй Францийн Flam 91 баг дагах барилдаанд ээлжит ялалтуудаа авсаар орой 22:00 цагаас хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.
Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол доорх шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой.
Шууд үзэх: