СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-08

ШУУД: Ц.Цогтбаатар, Н.Дагвасүрэн нарын баг Хүрэл медалийн төлөө барилдана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Румын улсын Бухарест хотноо жүдо бөхийн Европын клубүүдийн аварга шалгаруулах Европа лигийн тэмцээн явагдаж байна. 

Flam 91 баг дөнгөж сая Италийн Fiamme Gialle багтай барилдаж ялалт байгууллаа. Уг багт харьяалагдаж буй манай хоёр тамирчин хоёул өрсөлдөгчдөө ялж багийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүллээ. 

Ийнхүү ОУХМ Ц.Цогтбаатар /73кг/, Н.Дагвасүрэн /81кг/ нарын харьяалагдаж буй Францийн Flam 91 баг цааш хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Медалийн төлөөх барилдаанууд монголын цагаар 22:00 цагаас явагдана. 

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол доорх шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой. 

Шууд үзэх:

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.