СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-08

ШУУД: Европа лиг Д.Төмөрхүлэгийн баг хагас шигшээд барилдах эрхтэй боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Румын улсын Бухарест хотноо жүдо бөхийн Европын клубүүдийн аварга шалгаруулах хоёр цуврал тэмцээн явагдаж байна. Өчигдөр жүдо бөхийн Европийн зэрэглэл өндөртэй клубуудын аварга шалгаруулах Аваргуудын лигийн тэмцээн болж өндөрлөсөн. 

Дөнгөж сая хоёрдугаар тойрогт ОУХМ Ц.Цогтбаатар /73кг/, Н.Дагвасүрэн /81кг/ нарын харьяалагдаж буй Францийн Flam 91 баг, ОУХМ Д.Төмөрхүлэгийн харьяалагдаж буй Сербийн JC Kinezis Nis багууд хоорондоо таарч барилдлаа. 

ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөгчөө торгуулиар цэвэр хожсон бол ОУХМ Ц.Цогтбаатар харамсалтайгаар хожигдлоо. Харин Н.Дагвасүрэн өрсөлдөгчөө хоёр ваза-ари үнэлгээгээр цэвэр ялсан юм. ОУХМ Д.Төмөрхүлэгийн харьяалагдаж буй Сербийн JC Kinezis Nis баг 3:2 хожлын харьцаагаар цааш хагас шигшээд барилдах эрхтэй боллоо. Харин ОУХМ Ц.Цогтбаатар /73кг/, Н.Дагвасүрэн /81кг/ нарын харьяалагдаж буй Францийн Flam 91 баг дагах барилдаанд шилжлээ. 

Хэрэв та уг барилдааныг үзэж амжаагүй бол доорх шууд дамжуулалтын видеог ухраан нөхөж үзэх боломжтой. 

Шууд үзэх:

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.