СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-10

С.Баяр: Зовлонгоо мартсан Улаанбаатар

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 цагийн өмнө

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хаягтаа Улаанбаатар хотын өнөөгийн байдлын талаар ийн бичжээ. 

Зовлонгоо мартсан Улаанбаатар

Хотын төвд хаа нэгтээ автобус шатаад зогсож байдаг байв. Энэ бол ашиглалтын хугацаа нь дууссан, арлын дугаарыг нь сольсон автобус шатаад зогсож байгаа хэрэг. Юу гэсэн үг вэ гэвэл хуучин автобусны арлын дугаарыг сольж дахин худалдан авалт хийсэн гэсэн үг. Микроны боссууд нийтийн тээврийн хамгийн ашигтай шугамуудыг авлигадаж мафижуулсан, парк шинэчлэл хүний нөөц НОЙЛ, жолооч нар нь кабиндаа тамхи татна, иргэдтэй зүй бус харьцна, дэмбээднэ. UBMoney картны үлдэгдэл хаашаа ордог нь бүү мэд гээд, энэ хотын нүүр царайг илтгэсэн дүр зураг саяхных, хоёрхон жилийн өмнө. Нийтийн тээвэр ийм л байлаа.

Автобуснаас буугаад халуун хүйтэн харшиж ханиад хүрэв. Энэ автобус чинь ямар халуун юм гэж өнгөрсөн өвөл нэгэн иргэн нийтийн тээвэрт гомдол гаргасан байна. Өнөөдөр зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан, үнэгүй өндөр хурдны интернеттэй, соёлтой үйлчилдэг жолоочтой, аль ч банкны картаа уншуулаад орчихдог, дэмбээгүй сайхан, цэвэр цэмцгэр сайхан автобусаар иргэд үйлчлүүлж байна.

Энэ хотод чинь бүтэн зам үлдсэнгүй гэцгээж байсан нь бас л 2 жилийн өмнө. Хамаг машин эвдрээд дууслаа, миний машины эвдрэлийг хэн төлөх юм гэхчлэн гомдолцгоодог байв.

Улаанбаатар хот 2024-2025 онуудад 233км авто замыг шинэчлэн засварлах ажил хийж амжуулав. Хэдэн жилдээ л хэл амгүй байх байлгүй. Полимер Битүм ашиглах стандартруу шилжив. Полимер гэдэг нь хар үгээр резиний орц өндөр буюу Халуун хүйтэнд илүү тэсвэртэй гэсэн үг. Улаанбаатар хот 2012-2025 он хүртэл жилд дунджаар 27км зам засаж байсан гэсэн тоо байна, тэгвэл өнгөрсөн 2 жил даруй 10 дахин их зам засав. Замын компаниуд фулл ажилтай. Ар гүнтээр давж байгаа жолооч нар ээ гялай минь янзын сайхан байна л гэнэ.

Дахин төлөвлөлт нэрээр нэг 2, нэг 2 айлын газар чөлөөлж, нэг 2, нэг 2 барилгын компанид зөвшөөрөл өгч Натур, Дөлгөөн нуур, Яармаг гэх мэт ямар ч төлөвлөлтгүй хотхон хорооллууд сүндэрлэв. Энэ маягаар цааш явсан бол би лав энэ хотоос зугтаах байв.

Улаанбаатар хот Сэлбийн дагуу түүхэндээ анх удаа нэг дор 160га газар 2000 айлын газар чөлөөлж 20 минутын хотын концепцоор 10 мянган айлын орон сууц барих ажил аль хэдийнэ гараанаас гарчээ. 2000 яндан, нүхэн жорлон байхгүй болгож, залгуулаад 10000 мянган яндан нүхэн жорлон байхгүй болгох гэж байгаа юм бишүү. Энэ чинь утаа агаарын бохирдлоос дунд хугацаанд ангижрах бодлого.

Хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаад гээд тогийг чинь унтраачдаг байв. Бас л 2 жилийн өмнө байх. Олон улсын жишгээр 2 жил баригддаг 50мв ын батерей станцыг 2хон сарын дотор угсарчихав. Бөөрөлжүүтэд дамжуулан зээл олгоод 150мв ыг ашиглалтад оруулж, 200мв аар өнгөрсөн хугацаанд 5,6 сая киловат цахилгаан төвийн шугаманд нийлүүлжээ. Угтаа бол эрчим хүчний сайдын хийх ажил гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин.
2 цагийн өмнө
116.206.83.106

Энэ хүн автобусанд сууж үзсийн болов уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.