Сүүлийн үед “Тайга” фестивальтай холбоотойгоор элдэв муу яриа, цуу дам яриа ихсэж байна. Харамсалтай нь энэ нь бодит байдлыг гуйвуулж, бүтээлч эхлэлийг баллуурдах оролдлого мэт санагдаж байна. Нутгаа хайрладаг хүн бүр үнэн, шударга, бүтээлч зүйлийг дэмжих ёстой бус уу?
“Тайга” бол ганцхан шоун арга хэмжээ биш. Энэ бол Хөвсгөл нутгийг олон нийтэд шинэ өнцгөөс таниулсан, бүтээлч эхлэл. Залуус ажилтай, бизнес эрхлэгчид орлоготой, нутгийн нэр хүнд нэмэгдсэн том боломж юм.
Жуулчид, дотоодын зочид, соёлын орон зай хайж яваа залуусын урсгал нэмэгдсэн. Хөвсгөл аймгийг зөвөөр харуулах шинэ цонх нээгдсэн. Бид өөрсдөө шүүмжилж унгах биш, улам уухайлах учиртай…
Сүүлийн үед “Хэн нэгэн мөнгө олж байна, тэгэхээр л буруу” гэх хандлага цахим сүлжээнд ноёлж байна. Таамаг, харсэжигт тулгуурласан бичвэрүүд “үнэн” мэт тарааж байна.Харамсалтай нь энэ бүх эерэг үйл явцыг үгүйсгэх, “хэннэгэн мөнгө хийж байгаа бол заавал буруутай” гэх сэтгэлгээгазар авчээ. Үүнээс ч илүүтэй, өөрсдийн нутгаасаа төрсөн, өөрийн хүчээр хөдөлж буй нэгнээ түгжилдэж, сэм хөндөхүйлдлүүд олширч байна.
Монголчууд “түгжилдэх” гэдэг үгийг ясны урвалт, хорон атаархлын дүрслэл болгон хэрэглэдэг. Нэгэн цагт сайн нөхдийн дунд байсан ч, дараа нь хойноос хутгасанурвагчийг “түгжил” хэмээн зүйрлэдэг. Үүнийг өнөөдөр бидний зарим нь цахим сүлжээнд хэрэгжүүлж эхэллээ.
Хэн нэгэн хийж эхэлмэгц түүнийг дарж авах, хардаж сэрдэх, “ар талд нь хэн байна”, “хятад мөнгө байна”, “мансууруулахбодис байна” гэхчлэн баримтгүйгээр цуурхах нь өгөөжтэйбүтээлч хөдөлгөөнийг гутаах төдийгүй, цаашлаад биднийирээдүйд тээг болох хандлага юм.
Санхүүжилтийн тухайд хэн ч албан ёсоор баталж, нотолжчадаагүй атлаа “Хятадуудтай холбоотой” гэх ньнотолгоогүй, гүтгэлэгтэй дүйцэхүйц дайралт юм.Баримтгүй, хов маягийн бичвэр бол нутгаа гэх сэтгэлийнилэрхийлэл биш.
Юу ч хийдэггүй, гомдоллохоос цаашгүй хүмүүс олширсонэнэ цаг үед өөрийн хүчээр соёлын арга хэмжээ зохион байгуулж, залуусыг татан оролцуулж буй Пүрэв-Осор, Тоонотын Дээгий нар шиг хүмүүсийг бид дэмжих учиртай.
Тэднийг үндэслэлгүй гүтгэж, “ар талд нь хэн байна” гэжхардаж, хийж байгаа зүйлийг нь харлуулах нь бүтээлчхөдөлгөөнд дайсагнаж буй үйлдэл. Бид хийж буй нэгнээүгүйсгэх бус, хамтарч, сайжруулах сэтгэлтэй байх ёстой.
“Мансууруулах бодис хэрэглэсэн”, “харийн хөрөнгөоруулалттай” гэх мэт яриа нь одоогоор ямар ч албан ёсооршалгагдаагүй, нотлогдоогүй зүйл. Харин ч ингэж баримтгүй мэдээлэл тарааж буй хүмүүс өөрсдөө хууль зөрчижбайгаагаа ойлгох хэрэгтэй.
Хэн нэгэн бичлэг хийсэн байж болох ч тэр нь хэн, хаана, ямар нөхцөлд болсон нь тодорхойгүй. Хов живээрхөөцөлдөх биш, хөгжлийн төлөө ярихад бид суралцах цагболсон.
“Тайга” бол нэгэнт эхэлсэн, олон хүний хүч хөдөлмөрөөрбий болсон соёлын хөдөлгөөн. Хэрвээ алдаа дутагдалбайвал хэлэлцэж, зөвөөр засах нь зөв. Харин шууд харлуулах, үзэн ядах, унагах оролдлого бол бүтээлчбайдлын дайсан.
Нутгаа хайрлаж байгаа бол хийж буй нэгнээ хардаж биш, хамтарч урагшлуулах сэтгэлтэй байцгаая. Бүтээсэн нэгнийг бус, бурууг хайгч биш, шийдлийг эрэгч байх цагнь болсон.
"Бидний дуу хоолой зөв байж гэмээнэ нутаг хөгжинө.Баримтгүй гүтгэлэг тараахын оронд бодитой дүгнэж, бүтээлчээр шүүмжилцгээе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.