СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-07

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийн хамт өнөөдөр (2025.08.07) “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцлаа.

Энэхүү шинээр баригдаж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур болон ”Чингис хаан” нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын салаа зам юм.

Багахангай өртөөний өргөтгөл хэсэг буюу төмөр зам салаалах хэсгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн инженер техникийн ажилтнууд 2025 оны 06 сарын 10-аас 07 сарын 08-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.

Харин Багахангай өртөөнөөс цааш үргэлжлэх Багахангай Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын шугам нь нийт 102 км урт дан замтай, 2 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт орчим гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдөж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Төмөр замын барилгын ажлыг одоогоор дотоодын 70 орчим ААН, компаниуд 2500 орчим инженер техникийн ажилтнууд, 1500 орчим техник хэрэгсэл, машин механизмтайгаар уртгасан цагаар буюу 24 цагаар хийж гүйцэтгэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

sanhuujiltee ugulduu hudlaa neeh l yawsan humuus

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.