СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТЭЦ-5 төслийн сонгон шалгаруулалтад “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК нар санал өгчээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 цагийн өмнө

ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтын богино жагсаалтад “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК гэсэн хоёр аж ахуйн нэгж санал өгчээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: 

-Одоо дээрх байгууллагуудаас ирүүлсэн төслийн саналыг ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу үнэлж, түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна.

Улаанбаатар хот олон жил эрчим хүчний дутагдалтай, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар аргацааж ирсэн. Өнгөрсөн жил нийслэлийн босгосон бондоос Бөөрөлжүүтийн станцад хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн 150 МВт-ыг ашиглалтад оруулж байсан бол өнөө жил 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээний нэлээдгүй хэсгийг хуваалцаж байгааг дуулгахад таатай байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.