СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 3-20 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас хэрэгжүүлж буй.

Тус барилга нь 1962 онд баригдсан бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газраас 2018 оноос хойш 20 гаруй удаа тендер сонгон шалгаруулалтыг зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй удсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийг тухайн төслийг эрчимжүүлж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахыг үүрэг болгосон. 

Иймд Нийслэлийн орон сууцны корпорациас тус 0.2 га газарт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж шинээр барилгажуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.

 

Нийслэлийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/535 тоот захирамжаар “Очир бумбат констракшн” ХХК-ийг батламжилж барилгын ажлыг эхлүүлсэн. Тухайн төслийг хэрэгжүүлэгч компани өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил үргэлжилж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.