Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдахаар төлөвлөгдсөн.
Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга Б.Цэрэн барилгын гүйцэтгэгч байгууллага болох “Гантоонот” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, төслийн явц болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Сургуулийн барилга барих газрыг “Номин Реалтор” ХХК-тай тохиролцож, тус компанийн эзэмшилд байсан 7077 м² талбайг нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1192 дугаар захирамжаар сургуулийн зориулалтаар улсын хэрэгцээнд шилжүүлэн авсан.
Одоогоор барилгын зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд Засаг дарга Б.Цэрэн сургуулийн дулаан, цахилгааны хангамжийн асуудлыг дүүргийн зүгээс яаралтай шийдвэрлэхэд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.