СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-04

Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна

Нийтэлсэн
1 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт танилцуулахыг үүрэг болгожээ.

Тодруулбал, Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэд 2-3 жил дугаарлаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргаж энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Ажлын хэсэгт үүрэг болгожээ. 

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийгнэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, орлогчоор нь /зөвшилцсөнөөр/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.