СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-04

МИАТ: ОМ502 аяллын зорчигчдыг нэмэлт нислэгээр тээвэрлэх зохицуулалтыг хийн ажиллаж байна

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

Өнөөдрийн Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэгт агааржуулалтын системд горим алдагдсан дохио тул түлшээ багасган 18.00 цагийн орчимд Осака хотод буухаар төлөвлөж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдэгдлээ.

Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн /2025.08.04/ Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэг Токиогоос хөөрсний дараа агаарын хөлгийн агааржуулалтын системд горим алдагдсан дохио өгсөн тул аюулгүй ажиллагааны шаардлагаар нислэг аюулгүй өндөрт орж, буухад зөвшөөрөгдсөн жинд тохируулан түлшээ багасган, Улаанбаатарын цагаар ойролцоогоор 18:00 цагийн үед Осака хотод буухаар төлөвлөж байна.

Зорчигч үйлчлүүлэгч та бүхний тав тухыг алдагдуулсандаа хүлцэл өчье гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.