Нийслэлийн дуудлага худалдаагаар 9.3 тэрбум төгрөгөөр зарагдсан хуучин эмийн үйлдвэрийн газарт Эхлэл Групп 25 давхар “Monastery Tower” нэртэй бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ.
2025 оны 5-р сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор “Б байранд” танхимын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдсан.
Энэхүү дуудлага худалдаагаар “Эхлэл Брэнд” ХХК ялалт байгуулж, нийт 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлэн тухайн газрын эзэмших эрхийг авсан.
“Эхлэл Брэнд” ХХК нь шинээр эзэмших болсон газар дээрээ “Monastery Tower” нэртэй 25 давхар бизнес зэрэглэлийн орон сууцны цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
“Monastery Tower” төсөл нь зөвхөн орон сууц биш, худалдаа үйлчилгээний төв, оршин суугчдын Community zone зэргийг цогц төлөвлөж тухайн бүсийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх болно гэж холбогдох албаны хүн мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.