СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-04

"Зүрх мартахгүй" төсөл 1,580 хүүхдэд амьдрал бэлэглэжээ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

"Зүрх мартахгүй" төслийн баг Монгол Улсыг гурав бүтэн тойрч, 54,600 орчим хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 1,580 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэжээ.

"Зүрх мартахгүй" төслийг 2020 оны тавдугаар сард "УБ-Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмч, “Бундан” ТББ-ын санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн. 

Төрөлхийн зүрхний гажигтай, ховор оноштой хүүхэд багачуудыг Монголдоо оношлон, мэс засал хийж, бяцхан зүрхнүүдийг аврах зорилготой. Төслийн бүрэлдэхүүн одоогийн байдлаар

Төслийн багийнхан 2021 онд 100 хүүхэд, 2027 он гэхэд нийт 1000 хүүхдэд зүрхний мэс засал хийхээр зорьж байсан ч 2025 онд зорилгодоо хүрч, төсөл одоо ч амжилттай үргэлжилж байна.

“Зүрх Мартахгүй” төслийнхөн зөвхөн Монгол Улсын иргэдээр хязгаарлагдахгүйгээр Тува-3, Киргизстан-30, Афганистан-3, Бутан-8 зэрэг улсын нэн туслалцаа шаардлагатай хүүхдүүдэд амьдрал бэлэглэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.