СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-08-04

Улаанбурхан өвчнөөр 10-14 насны хүүхдүүд ихээр өвдөж байна

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

2025 оны наймдугаар сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 13130 тохиолдол бүртгэгджээ.

Эдгээр иргэдээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 59, эдгэрсэн 13007, гэрээр эмчлүүлж буй 59, нас барсан 10 бүртгэгдээд байна. 

Харин хавьтал болсон нийт 96119 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4993 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2913, 5-9 насны 1660 хүүхэд улаанбурхнаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.