Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны “Сонгино” амралтын газрын зүүн хойд талд "Нэг хүн голын ус руу унаж, модноос зүүгдээд гацсан байна" гэсэн дуудлага наймдугаар сарын 3-ны өдрийн 15:34 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/27 настай, эрэгтэй/ гэр бүлийн хамт амарч байх үедээ голын усаар гарах гэж яваад халтирч ус руу унаж модноос зүүгдсэн байдалтай байсныг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь болон тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Мөн Өмнөговь аймаг, Ханхонгор сум Мандах багийн “Мухар Шивэртийн-Ам” гэдэг газар/ аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км, сумын төвөөс баруун зүгт 55 км/ наймдугаар сарын 3-ны өдрийн 14:30 цагийн орчим уруйн үер буусны улмаас хоёр зорчигчтой суудлын автомашин үерийн усанд суусан тухай дуудлага тухайн өдрийн 14:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Hyundai Sonata” загварын суудлын автомашин үерийн усанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.