СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хар тамхи, авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд Вьетнамын прокурорын байгууллагатай хамтарна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 цагийн өмнө

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен долоодугаар сарын 29-нөөс энэ сарын 1-ний хооронд Монгол Улсад айлчиллаа.

Тэд энэ үеэр хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, авлига, албан тушаал, цахим залилан болон үндэстэн дамнасан зохион байгуулалтай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх талаар харилцан туршлага судлах, эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Улмаар . Уг хөтөлбөрийг баталснаар прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн шинэчлэл, өөрчлөлтийг нэвтрүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, авлигатай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө буцаан авах ажиллагааны талаар мэдээлэл солилцох, прокуроруудыг мэргэшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах нөхцөл бүрдэж, энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарах болно гэдгийг талууд онцлов.

БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен “Энэхүү айлчлал хоёр улсын прокурорын байгууллага хоорондын найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг нартай уулзсан юм. Дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй хийсэн уулзалтын үеэр талууд хоёр улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл солилцож, нийтийн эрх зүй, мэргэшсэн шүүгч, прокурорын сургалтын үйл ажиллагаа болон олон улсад тулгамдсан хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, авлигын эсрэг үйл хэргийг хэрэгжүүлэхэд харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.