СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-08-02

Lumino хамтлаг The one тоглолтондоо 45 дуу дуулна

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

Lumino хамтлагийн The one нэртэй тоглолт 8 дугаар сарын 16-нд Socialpay park-т болох гэж байна.

Люмино хамтлаг 1998 онд байгуулагдаж одоог хүртэл урлагтаа үнэнч байж тасралтгүй, идэвхтэй уран бүтээлээ туурвиж сонсогчидтойгоо үргэлж ойр байдаг 27 жилийн түүхтэй хамтлаг юм. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлаг юм. Тэдний анхны ХИТ дуунууд нь хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байснаараа нийт сонсогчдыг хипхоп сонсоход нөлөөлсөн гэж үздэг. Тэдний 1999 оноос хойш хийсэн дууны дуугаралтууд өнөөдөр ч гэсэн сонсоход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь харагддаг.

Энэхүү тоглолтод нийтдээ 45 дуу дуулагдахаар сонгогдож ЛЮМИНОгийнхан маань амьд хөгжмийн хамтлагтай бэлтгэлээ хийгээд эхэлжээ.

Мэдээж үнэнч сонсогчдодоо зориулан гэнэтийн бэлгүүд бэлдсэн нь тун удахгүй  нэг нэгээрээ задрах юм байна.

27 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн бүх цаг үед хамт байсан сонсогчдоо 8-р сарын 16-нд болох THE ONE тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.