Румын улсын Бухарест хотноо жүдо бөхийн Европын клубүүдийн аварга шалгаруулах хоёр цуврал тэмцээн явагдаж байна. Өчигдөр жүдо бөхийн Европийн зэрэглэл өндөртэй клубуудын аварга шалгаруулах Аваргуудын лигийн тэмцээн болж өндөрлөсөн.
Өнөөдөр европын клубүүдийн Европа лигийн тэмцээн албан ёсоор эхэлж байна.
Манай улсаас урилгаар ОУХМ Ц.Цогтбаатар /73кг/, Н.Дагвасүрэн /81кг/ нар Францийн Flam 91 багийн нэрийн өмнөөс барилдах юм. Харин Сербийн JC Kinezis Nis багийн 66кг жинд манай ОУХМ Д.Төмөрхүлэг барилдаж байгаа юм. Манай бөхчүүдийн харьяалагдаж буй багууд болох Францийн Flam 91 баг, Сербийн JC Kinezis Nis багууд хоёрдугаар тойрогт хоорондоо учраа таарчээ.
Шууд үзэх: