СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлбэ хот барих “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлын тендерийг нээжээ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га нутаг дэвсгэрт анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг хийж, газар шорооны ажил төлөвлөгөөний дагуу дуусах шатандаа явж байгаа.

Тэгвэл Сэлбэ хот төслийн гэр хорооллыг орон сууцжуулах цогц хороолол барих “Багц 1” ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар ургамлын үе хуулах, түр зам, хашаа барих ажлыг хийж байна. “Багц 2” ажлын хүрээнд ургамлын үе хуулах ажил үргэлжилж буй. Мөн цахилгаан холбоо, дохиоллын шугамын буулгалт, шилжүүлэлтийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй. Цахилгааны шон буулгах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний тендерийг зарлаж, өнөөдөр нээлээ.

Энэ хүрээнд Сэлбэ хот төслийн ус хангамж, ариутгах татуурга, дулаан механикийн угсралтын ажил гүйцэтгэх “Багц 1”, “Багц 2” ажлын гэрээг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-тай байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хөрсний усны түвшнийг бууруулах, ус зайлуулах байгууламжийн ажлыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн Сэлбэ дэд төвд гүний дулааныг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлахаар бэлтгэж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.