СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-08-02

Долдугаар сард 43 хүн усанд энджээ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
12 цагийн өмнө

Өнгөрөгч долдугаар сард 43 хүн усанд эндэж хорвоог орхижээ. Тэдний 14 нь хүүхэд, 29 нь насанд хүрсэн хүн байлаа хэмээн онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй.
Иймд:
-Үерийн аюултай бүсээс хол газар зусах,
-Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх,
-Уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх,
-Зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Мөн,
• Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын ойролцоо харгалзах хүнгүй орхихгүй байх;
• Хүүхдэд усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлаж өгөх;
• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
• Автомашин болон морьтой гол, нуур гатлахдаа онцгой анхаарал болгоомжтой байж батлагдсан гарам, гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.