“Vandebo” хамтлагийн гишүүн Эбо буюу Б.Эрдэнэболд өсвөр насны хүүгийн биед халдаж байгаа бичлэн өчигдрөөс олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Уг бичлэгийн мөрөөр цаглаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж эхэлжээ. ЦЕГ "Энэ хэрэг өнгөрсөн зургадугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутагт гарсан болох нь тогтоогдсон. Иргэн Б.Эрдэнэболдын эл үйлдэлд өчигдөр зөрчлийн хэрэг нээж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.