Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг татан оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна.
2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон даяар эхэллээ. Саналыг 11-11 төв, E-Mongolia аппликейшн болон бүх яамны цахим хуудсаар дамжуулан авах юм.
Түүнчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар наймдугаар сарын 4-14-ний өдрүүдэд салбар бүрээр зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Нийт 12 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд хуваарь нь дараах байдлаар товлогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.