2020 оноос Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн наадмын өдрүүдэд анхны усаа авч туршлаа. Улмаар ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоох юм.
Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авах хүчин чадалтай. Гэсэн хэдий ч энгийн үед 210 мянган шоо метр, зуны улиралд бороо их орохоор 240 мянган шоо метр хүртэлх усыг хүлээн авч байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Төв цэвэрлэх байгууламжийг томсгох хэрэгцээ шаардлага бий болсон.
Ийнхүү 2020 оноос Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн наадмын өдрүүдэд анхны усаа авч туршлаа. Улмаар ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоох юм. Цаашлаад бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршсаны дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай. Мөн бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах үндсэн хоёр технологийн дагуу ажиллах тул цэвэрлэх байгууламжийн үнэр эрс багасна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.